Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Л.Доржпүрэв ИТХ-ын дарга 88284069 99504951
Н.Мягмар Засаг дарга 98894236 99386188
Б.Мөнхтогтох Засаг даргын орлогч 99220273
Ж.Дэлгэрсайхан Тамгын газрын дарга 99505923
Г.Уранцэцэг Дотоод ажил хариуцсан түшмэл 99961211


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Баянзүрх сум товч танилцуулга
Баянзүрх сум товч танилцуулга
Нийтэлсэн: 3 долоо хоног өмнө

Анх байгуулагдсан он: 1933

Газар нутгийн хэмжээ:429,9 га

Хүн амын тоо: 3997 /2016 оны жилийн эцсийн тоо/

Малын тоо: 249,015  /2016 оны жилийн эцсийн тоо/

Алслагдсан байдал:Аймгийн төв Мөрөнгөөс 130 км

Засаг захиргааны нэгж: 5 баг

БАЯНЗҮРХ СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл амйгийн Баянзүрх сум нь нутаг дэвсгэрийн баруун хойд талаараа Оросын холбооны улсын Тува улстай хиллэдэг.Байгалийн эко цогцолбор, улсын дархан нутагт хамааран оршино.Өөрийн газар нутгийн нийт талбайн хэмжээ 429,9га , хангайн уулархаг мужийн хэрчигдмэл атриат бүтэц бүхий,Их Тагнын нурууны тогтолцоонд хамаардаг.

Хамгийн өндөрлөг нь Элэгтэгийн нурууны оргил Цагаан Адарын уул далайн түвшнээс дээш 2695 метр өндөрт өргөгдсөн , хамгийн нам дор газар нь Дэлгэрмөрөн голд цутгах Уйхор Донойн голын цутгалангийн орчим далайн түвшнээс 1745 метр өндөрт оршино.

Баянзүрх сум нь манай улсын бусад нутаг дэвсгэрийн  нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай.

Сумын ус зүйн тархмал сүлжээ нь Хойд мөсөн далайн ай савд хамрагдана.Ихэнх олон голын нийлбэр цутгал нь Бэлтэс, Агар,Алтраг голуудад нийлэн Дэлгэрмөрөн голд цутгадаг юм. Хар нуур , Жошим,Хөлбигтөг, Бөрлөгийн сав газрын 30 орчим том ,жижиг нуур унаган төрхөөрөө алс буйд оршин байна.

Ойт хээрийн бүсэд багтах энэ нутагт хуш, гацуур , шинэс,улиас зэрэг модлог ургамлаас гадна улаан харгана, тэмээн сүүл, тавилгана,балган бургас,бавлин,яргай, тэхийн шээг зэрэг нь өргөн тархмал. Мөн олон төрлийн ургамлууд, жимс жимсгэнэ, сонгино, самар , мөөг, мэхээр, гичгэнэ, зэрлэг цагаан төмс,бугын цагаан цэцэг, цагаан уул, бэр цэцэг зэрэг багтана.Тэрчлэн анагаах эмийн ургамал монгол хундагана,их өвс,чөдөр өвс,барагшун,удвал омбо,вансэмбэрүү,гандигар, хунчир,согоон суман, суман хар, шанам цэцэг, шар мод зэрэг ургамлын арвин нөөцтэй болно.

Энэ нутагт хандгай,буга, хүрэн баавгай, хүдэр,булга, суусар, нүүдлийн ба жигүүртэн шувууд, загас жараахай болон нэн тархмал үй олон ан амьтад үзэсгэлэнт байгалийн чимэг болон зэрэгцэн оршиж байна.

Баянзүрх сум нь аймгийн төв Мөрөн хотоос 137 км, нийслэл Улаанбаатар хотоос 800км зайд алслагдан суурьшиж байна.

Тус сум нь газрын хэвлий болон гадаргуун ашигт малтмалын асар их нөөцтэй.Ханхмайтын алтны орд газар, Хар хадны зэсийн болон төмрийн хүдэр, Тэмээн дэвсгийн улаан зос, Бүгт , Харганын шар шороо, улаан боржин,баргилт, гантиг,бал чулуу,гялтагнуур,жонш, хүрмэн чулуу,шөрмөсөн чулуу , шохойн чулуу г.м..

 

Холбоотой мэдээ