Монгол улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээнд нийт 59 баг байгууллагын 1356 тамирчин оролцсоноос манай сургуулийн 8 тамирчин оролцож дараах амжилт гаргалаа.
1. 7а ангийн сурагч Даваахүүгийн Энх-Амгалан хүрэл медаль,
2. 7в ангийн сурагч Билэгсайханы Долгион хүрэл медаль,
3. 7а ангийн сурагч Батсайханы Оюунгэрэл хүрэл медаль,
4. 7а ангийн сурагч Пүрэвдоржийн Нандинцэцэг Алтан медаль,
5. 7б ангийн сурагч Амартүвшингийн Дэлгэрмөрөн мөнгөн медаль тус тус хүртэж мөн Хөвсгөл аймаг эмэгтэй бага насанд багийн дүнгээр 3 байр эзэллээ. Жүдо бөхийг маш өндөр түвшинд бэлтгэн аймгийн аваргыг тогтмол тэргүүлэн, улс, олон улсын чанартай тамирчин бэлтгэж байгаа Батторжын Батчулуун багшдаа халуун баяр хүргэж цаашдын ажилд нь гялалзсан их амжилт хүсье.