Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1966 оны 10дугаар сарын 15-нд "Соёл" нэгдлийн дэргэд 2 ажилтан 15 хүүхэдтэй анх байгуулагдан , анхны эрхлэгчээр нь Л.Марууш ажиллаж, 1970 онд улсын төсөвт байгууллага болж 50 хүүхэдтэй 2 бүлэг 6 багш ажилтан ажиллаж байсан.
Сумын хүүхдүүдийг суурь боловсрол эзэмшүүлэхээр хувилбар сургалтыг нүүдлийн болон явуулын багшийн сургалтаар зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар 150 хүүхэдтэй 4 бүлэг 20 багш ажилтантай ажиллаж байна.