Санхүүгийн албаны мэргэжилтэнүүд
2024-10-17 17:14:43,   84

БАЯНЗҮРХ  СУМЫН САНХҮҮГИЙН АЛБА

Сумын төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн  үйл ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн алба нь 6 хүний орон тоотой  ажилладаг. Сумын санхүүгийн албаны  дарга  А.Дэлгэрмаа, Төрийн сангийн мэргэжилтэн З.Наранцэцэг , ЗДТГ, Орон нутгийн хөгжлийн сан  хариуцсан нягтлан бодогч Э.Ариунаа,   Иргэдийн хурал, Соёлын төв,  Сум хөгжүүлэх сан хариуцсан нягтлан бодогч Ц.Хишигбаяр  төсвийн орлого бүрдүүлэлт хариуцсан татварын байцагч  Д.Цасцэцэг нярав Д.Баярхүү   нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Санхүүгийн алба дараах чиг үүрэгтэй

  1. Сумын төсвийг төлөвлөх, ИТХ-д хэлэлцүүлж, батлуулах
  2. Сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж  төсвийн хэрэгжилтийг хуулийн  дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих
  3. Төрийн сангийн   орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх
  4. Төсвийн зардал болон хөрөнгийн  хяналтыг  хэрэгжүүлэх
  5. Төсвийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах
  6. Төсвийн ил тод байдлыг хангаж, олон нийтэд мэдээлэх
  7. Статистикийн сар улирал жилийн мэдээ судалгааг гаргах, хүн ам, мал тооллогыг зохион байгуулж явуулах
  8. Сумын нийт аж ахуйн нэгжийн тайлан балансыг гаргуулах, НББ-ийн арга зүйн зөвлөгөө өгөх
  9. Сумын татварын орлогын төлөвлөгөөг хянан гүйцэтгэлийг хангуулах
  10. Төсөвт байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
2024-10-17 17:14:43