ПҮРЭВ ЭНХТУЯА
2024-09-05 10:12:50,   26

 Пүрэв Энхтуяа

Би 1964 онд малчин ард Пүрэвийн  таван хүүхдийн хоёр дахь охин болон төрсөн  Бага насаа эцэг  эхийн гар дээр  өнгөрүүлж 1972-1982 онд ерөнхий боловсролын  сургуульд суралцаж  1984 онд Дархан хотын  АУДуС-г  төгсөж ирээд Агар  багийн  бага  эмчийн  салбарт  хувиарлагдан  очсон минь  саяхан  мэт  санагдана.  Хүн танихгүй газарт морь унаж чадахгүй төвийн  хүүхэд төрөхийн 2 ортой, 3 дотрын ортой тасагт очиж  очсон шөнөө дуудлаганд явж ажлын  гараагаа Агар багийн  найрсаг зон дотор  эхэлж  билээ. Түүнээс  хойш эмнэлэг гэдэг  энэ их айлын халуун  бүл болж 37  жил  тасралтгүй  ажиллаж, хүний зэрэгтэй  сайхан  амьдарч  ЭМШУИС-д  эчнээгээр  суралцан өөрийгөө  хөгжүүлэн  орчин цагийн  залуустай  хөл нийлүүлэн Төрийн  өмнө  хүлээсэн үүргээ  хариуцлагатай  биелүүлж  ирсэн билээ. 2021 онд  өндөр  насны тэтгэвэрт  гарч өөрийн  үүсгэн  байгуулсан “Баянзүрх  нутгийн  хишиг “ ХХК-г чиглүүлэн талх, хэрчсэн гурилын  цех, хүнсний  худалдаа  эрхлэн ажиллаж  байна. Нөхөр хүүхдүүдийн  хамт  амьдарч  байна. Хүү Эрболд МУИС-н хэрэглээний  математикийн анги төгссөн Хувиараа хөдөлмөр  эрхэлдэг, Ам бүл 4 болж   сайхан амьдарч  байна. Охин  Хонгорзул ам бүл 3 АШУИС-г  их эмч  мэргэжлээр төгсөн  Монгол Японы хамтарсан эмнэлэгт эрчимтийн  эмчээр суралцангаа ажиллаж байна. Нөхөр Я. Батэрдэнэ хувийн байгуулагадаа  ажиллан  өдөр  бүр нутгийнхаа зон олонд шинэ талх  хүргэх  ажилтай  байгаа .Намайг  хүний зэрэгт  хүргэж  өгсөн үе үеийн  эмнэлгийн  хамт олондоо  талархаж сумын  эмнэлгийн  түүхийг  бүтээлцсэн  ахмад  буурлууд, дунд үеийхэн, залуучуудын ажил  амьдралын  дурсамжийг мөнхлөн “Түүх  хүүрнэх жимээр” гэдэг номыг бичиж номын цагаан суврага  босгосондоо талархаж явдагаа. Дурсамжаас: Би  ажилд ороогүй  удаагүй  байсан цаг 1984  оны  намар  байсан  байх Би асрагч Б.Даваадэлгэртэй  хамт жижүүрт  гарч байлаа нэг өдөр Даваадэлгэр  маань Ванчигаа ахаас складны түлхүүр гуйя манайхан аваад л гар дамжуулаад  байдаг юм гэж  хэлэв. Би ч ухасхийн за тэгье гээд  аж ахуй  Ванчигаа  ахаас  түлхүүрийг  нь  гуйлаа  Өгдөггүй нилээд гуйж  байгаад  авлаа. Тэр үед баавгайтай чимэр үзэм, чангаанз, таанзуур гээд нарийн нандин чихэр  бурам  хураалттай  байдагсан. Бид ч чихрээс  болсон үе  байж л дээ. Бид хоёр тэр олон  сайхан зүйл дотор ороод идэж гавьсангүй. Тарианы цаг болоод  бушуу  яаравчлахдаа дэвтрийн  цаасанд  боосон  үзмээ  мартаад  цоожилчихжээ. Тэр шөнө хүн хүндрээд гүйж  хоноод  өглөө  жижүүрээс  буугаад харих  гэж  байтал чамайг  Чаагаа эмч  дуудаж  байна  гэж  Мөнхөө  эгч  хэлэв. Би юу ч бодолгүй  эмчийн  өрөөнд  ороод   сайхан  амрав уу  эмчээ  гээд  хартал Даваадэлгэр  маань  гар  хуруугаа  оролдсон  доошоо  хараад  зогсож  байв. Харин  эмчийн  ширээн дээр  бидний шөнө  идэх  гээд  боож  орхисон атгасан  гар  шиг  үзэм  бондойгоод  байж  байв. Чагцалмаа  эмч нэг  их  загнадаггүй  хүн  байж билээ.Инээгээд жижүүр  ямар  хоносон  тухай  асуугаад энэ боодолтой  юм юу  вэ гэж асуухад  би  мэдэхгүй  боодолтой  юмыг  юу гэж  худлаа  таах  билээ  гээд  нүүр  хийх  газараа олж  ядан зогсож  байтал та хоёр үзэмээ  идээд  харьж  амардаа гэж  билээ. Бид  ч үзэмээ шүүрч  аваад  өрөөний  хаалгаар  багтахгүй  гарч   билээ. Одоо бодоход  хүний  хариуцсан складны  түлхүүрийг авч  байдаг  бас  өгч байдаг нярав ч бас  адилхан  байж дээ. Дараа нь нэг удаа хурал дээр  “ энэ Ванчигаа  охидууд  харахаараа юугаа ч  харамлахгүй  болж түлхүүрээ  хүртэл  өгөөд гэж  тогоочид  шүүмжлүүлж  билээ . Ийм л  сайхан  хамт  олон  дотор  ажиллаж  явсандаа  баярладаг

2024-09-05 10:12:50