Доржгочоо Пүрэвдорж
Миний бие 1961 оны 11-р сарын 2 нд ажилчин ард Доржгочоогийн 2-р хүү болон тус Баянзүрх сумын хүний эмнэлэгт төрсөн билээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгрөөсөн.
1964 онд тус сумын хүүхдийн цэцэрлэгийн анхны сурагч болон хүмүүжээд 1969 онд тус сумын 8 жилийн сургуульд элсэн орж 8-р ангиа 1977 онд дүүргээд Мөрөн хотын 1-р арван жилийн сургуульд элсэн орж 1979 онд төгсөөд, цэрэгт татагдан ардын армийн 124-р ангид 3 жил цэргийн алба хаагаад 1982 онд халагдаж ирсэн.
1982 оны намар тус сумын 8 жилийн сургуульд аж ахуйн няравын ажилд орж 1984 он хүртэл ажиллаад, тус сумынхаа ХБАнгид ачигч буулгагчаар ажилд ороод ачигч, нярав зэрэг ажил хийж байгаад 2000 онд ХБАнги хоршоо болж татан буугдтал ажилласан. 2001 оноос сумынхаа хүн эмнэлэгт галчаар ажилд орж 2022 он хүртэл ажилласан билээ, энэ хугацаандаа урлаг уран сайхны ажил болон байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг байлаа. Ялангуяа урлаг уран сайханы ажилд 1983оноос одоог хүртэл бүжиг, жүжиг, дууны төрлүүдээр амжилттай оролцож баярын бичиг , диплом болон медалт байруудад шалгарч байлаа. 2004 онд шилдэг бүжигчин, 2019 онд Монгол улсын тэргүүний ардын авьяастан цол тэмдгээр шагнуулсан. Байгууллагын Урлагын үзлэг АСТ-ын тэмцээн болон байгууллагын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд тухайн үеийн медалуудыг авч амжилттай оролцож ирсэн.
Байгууллагын ажлын хувьд:
Одоо өндөр настаныхаа тэтгэвэрт гараад Ахмадын байгууллагад ажиллаж байна