Лувсан Оюун
2024-09-05 10:15:45,   23

 Лувсан Оюун

Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдсэн эмнэлэгт 1964. 03. 28нд Баянзүрх сумын уугуул Дэмбэрэлийн Лхамсүрэнгийн ууган охин болж мэндэлсэн. Улаанбаатар хотод тухайн үед НАХЯ-ны хурандаа Шаравын Лувсангийнд үрчлэгдэн, бага насаа эцэг эхийн гар дээр өсөн торнисон. 1973 онд нийслэлийн 24-р сургуульд 1-р ангид элсэн орж улмаар 1981 онд 8-р анги 1983 онд 10-р ангийг төгссөн. 1983 онд Улаанбаатар хотын АУ-ны дунд сургуульд суралцаж 1985оны 06-р сарын 29нд сувилагч бага эмч мэргэжлээр төгсөж Баянзүрх сумын Тоом 3-р бригадад хүний бага эмчээр хувиарлагдан ажилласан.
1986-1995он хүртэл Эмт 1-р багт хүний бага эмч, 2004-2010он хүртэл сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагч, 2010 -2014онд тарилгын сувилагч мөн оны 1-р сараас ээлжийн сувилагчаар ажиллан эрүүл мэндийн байгууллагад 23 жил үр бүтээлттэй ажиллаж байна. Эмт багийн хүний эмчээр ажиллаж байхдаа багийн уугуул иргэн Д. Батхуягтай гэр бүл болж 2 хүү, 1 охинтой болж өсгөж хүмүүжүүлсэн.

Ажиллаж байх хугацаанд: ЭМШУИС-ийн харьяа Дархан уул аймаг дахь Анагаах ухааны коллежиос зохион явуулсан ‘’ НҮЭМ- Шинэ зуун ‘’ сэдэвт сургалт НҮБ-ын ХС-ийн дэмжлэгтэйгээр НЭМХ-ийн ХСТ аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан. Эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох нь сургалт  ЭМШУИС-ийн харьяа Дархан уул аймаг дахь У.А. Коллежид  ‘’ Нийгмийн эрүүл мэндийн сувлахуйн‘’ чиглэлээр төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалт Улаанбаатар хотод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн яамтай хамтран зохион багуулсан ‘’ Вакцинатор сувилагч‘’ сэдэвт сургалт,  АЙмгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Зүрх судасны өвчтэй хүмүүсийг асрахуй, сохорлоос сэргийлье зэрэг сургалтанд хамрагдан өөрийн мэргэжлээ дээшлүүлэн ажиллаж ирлээ, эрүүл мэндийн салбарт ажиллаж байх хугацаандаа 7- р 5-н жилийн гавшгайч хамт олон тэмдэг, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрүүл мэндийн салбарын 90-н жилийн ойн медаль болон баярын бичгээр тус тус шагнагдсан.

 

2024-09-05 10:15:45