Балдан-Осор Долгор
2024-09-05 10:20:27,   264

Балдан-Осор Долгор

 Миний ажил хөдөлмөрийн гараа Мөрөн хотын сүрьеэ         диспансер асрагчаар эхэлж 1971-1973 онд Дархан хотын сувилагчийн сургуульд суралцаж төгсөөд улмаар Дархан хотын 3-р цэцэрлэгийн вакцинжуулалтийн сувилагчаар ажиллаж, 1974 онд Баянзүрх сумын хүний их эмчийн салбарт шилжин ирж сувилагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд сувилагч, багийн эмч зэрэг ажилуудыг хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний хувьд олон сайхан хүмүүстэй ажиллаж, тэндээс суралцан ажлыг их бага гэлтгүй зөвхөн хүний эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж явсан маань алтан үеийн сайхан дурсамж болон үлджээ. Ард түмний эрүүл мэндийн төлөө хамтдаа ажиллаж жаргал зовлонгоо хуваалцаж явсан бурханы оронд одсон сайн нөхдөө дурсан хүндэтгэе.

2024-09-05 10:20:27

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0