Найдан Баянжаргал
2024-09-05 10:21:29,   32

 Найдан Баянжаргал

1965онд тус сумын хүн эмнэлэгт  Найдангийн 4 дахь охин болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1974 онд 1-р ангид элсэн орж, 1981 онд 8-р ангиа төгсөн Мөрөн 1-р арван жилийн сургуулийг 1983 онд төгссөн. 1984онд Анагаах ухааны дунд сургуулийн сувилагчийн ангид элсэн орж 1986онд төгссөн. 1986-1989он хүртэл сумынхаа яслийн хүмүүжүүлэгч сувилагчаар, 1989-1991 он хүртэл Баянзүрх сумын Тоом 3-р багийн сувилагчаар, 1991- 1993онд Баянзүрх сумын Хүн эмнэлэгт сувилагчаар, 2008оноос 2022 оныг хүртэл Баянзүрх сумын ЭМТ-д ээлжийн сувилагчаар ажилласан байна. Энэ хугацаанд НЭМТ үйлчилгээг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай үйлчилж, өөрийн мэргэжилдээ эзэн болж алдаа дутагдал гаргалгүй ажилласан байна.

Гавъяа шагнал:

  1. 2014онд Эрүүл мэндийн яамны жуух бичиг
  2. 2015 онд Байгууллагын шилдэг мэргэжилтэн
  3. 2014 оны Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн ‘’ Энэрэлт эмэгтэй’’ өргөмжлөл
  4. Аймгийн иргэдийн төлөөллийн хурлын баярын бичиг
  5. МАСЭХ-н хүндэт медал
  6. Алдарт эхийн 2-р одон
  7. 2017 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүнтэд тэмдгээр тус тус шагнагдсан байна.
2024-09-05 10:21:29