Лувсан Хөххүү
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт Бугатын голын ‘’ Урт өврийн ам ‘’ хэмээх газар малчин ард Лувсангийн 8 дахь охин болон мэндэлсэн.
Бага, дунд сургуулиа төгсөөд ар гэрийн гачигдлаар 1972онд тус сумын хүний их эмчийн салбарт 16 настай даа ажилд орж, ажлынхаа анхны гарааг сав угаагчаар эхэлсэн юм. Ингээд 1972-1975онд сав угаагч, угаагчаар, 1975-1980 онд асрагчаар ажилласан. Энд ажиллах хугацаандаа Мөрөн хотын 1-р 10 жилийн дунд сургуулийн оройн 10-р ангийг төгссөн. Анагаах ухааны дунд сургуулийн 1980-1983 онд суралцаж Онц дүнтэй төгсөөд, АУДЭС-д дахин суралцах боломж олдсон ч явж чадаагүй юм.
1983оны 7-р сарын 01нд Баянзүрх сумын 3-р бригадын бага эмчээр томилогдож, Сандаг эмч гэдэг буурлаас ажлыг нь хүлээн авсан Бригадын бага эмч, хүүхдийн сүүний газрын эрхлэгч, хүний эмнэлгийн ээлжийн сувилагч зэрэг ажлуудыг хийж, өндөр насны тэтгэвэрт гарлаа.
Төрөлх сумынхаа зон олны эрүүл мэндийг сахин хамгаалах хэцүү бөгөөд буянтай үйлсэд нойр хоолоо умартан зүтгэж, олон ч иргэдийг эмчлэх сувилах, асрах ажлыг үе үеийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, өвчин зовлонгоос нь ангижруулж байсандаа баярлаж явдаг.
Төр засгаас “Алдарт эх-2” одон 4,5-н жилийн гавшгайч, “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” ,Ардын хувьсгалын 80жилийн медаль, сумын ажил мэргэжлийн аварга,2021 онд хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.
1972онд анх ажилд ороход, хүний их эмчийн салбарын эрхлэгч, их эмч Д. Равдансамбуу, бага эмч П. Билгүүн, Ч. Бямба, сувилагч Д. Дарьсүрэн, Д. Нямсүрэн, Баточир, Н. Далайжаргал, асрагч Хөмбөг, Ханд, Т. Дүүжий, аж ахуйн нярав Нармандах, тогооч Содномсүрэн, Палай, сав угаагч Л. Хөххү, Галч Ж. Дамба А69 машины түргэний жолооч Б. Мархаа нар ажиллаж байлаа.