Долгор Ганбат
2024-09-05 10:29:10,   35

Долгор Ганбат

Долгор овогтой Ганбат нь 1952 онд ахмад дайчин Аймгийн хошой аварга Алтан гадас одонт Аюурын Долгор, аймгийн 3 удаагийн депутат, сумын 4 удаагийн цагаан идээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн аварга Хасын Должинсүрэн нарын 3 дахь хүү болон мэндэлсэн.

Суралцсан байдал: Баянзүрх сумын бага сургуульд 1962онд орж улмаар 1970 онд Мөрөн хотын 10жилийн дунд сургуульд оройн ангиар 10-р анги төгсөөд УБ хотод анагаах ухааны сувилагчийн сургуульд суралцаж 1972 онд төгссөн. 1979 онд Дархан хотын Анагаах ухааны сургуульд орж бага эмч мэргэжлээр төгссөн.
1982 оноос статистикч бага эмчээр ажиллах хугацаандаа 1986, 1996 , 2006 онд статистикч бага эмч мэргэжил олгох дээшлүүлэх курст тус тус суралцаж мэргэшсэн.

           Хөдөлмөрийн замнал:  Д.Ганбат нь 1972 онд цэргийн госпитальд сувилагч, ариун цэврийн зааварлагчийг бэлтгэх тусгай ротод жагсаалын дарга,хугацааны ахлагч цолтой цэргийн хугацаат албаа хааж ирээд  1975 оноос Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын харьяа Баянзүрх сумын Агарын 4-р бригадад 2 ортой салбарын Салбарын эх барих сувилагч, эрхлэгч мөн 1,2,3-р бригадад бага эмчээр ажиллаж байгаад 1982 оноос сумын Хүний эмнэлэгт статистикч бага эмчээр тасралтгүй 31 жил  тасралтгүй ажиллаж мөн хүүхдийн сүүний газрын   анхны эрхлэгчээр ажиллаж  байсан.

Ажлын товч тоон тайлан: 41 жил ажиллах хугацаандаа давхардсан тоогоор урьдчилан сэргийлэх үзлэг эмнэлгийн тусламж үйлчилгээг 313418 хүн амд  хийж 208769 хүнийг эмчлэх эрүүлжүүлэх ажлыг хийж 56213 хол ойрын дуудлагад явж 159915 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж үүнээс яаралтай тусламжийг 15298 хүнд үзүүлж үйлчилж, больницын үзлэгийг 74963  удаа хийж 761 эхийг төрүүлэх эх барихын тусламж үйлчилгээг үзүүлэн энэ ажиллах хугацаандаа илүү цагаар 12434 цаг ажилласан болно.31-59 нэр төрлийн мэдээ тайлан судалгааг давхардсан тоогоор 213395-г гаргаж сар улирлын мэдээ цаг тухайд нь өгсөн. Сургалт сурталчилгааг 254669 хүн амд хийж үүнээс 1598 хүнийг сургалтанд хамруулж ажилласан.Мэргэжил боловсролоо дээшлүүлэхулс аймгийн чанартай сургалтад 122 удаа оролцсон.                                                                 Миний анхны байгуулж гал голомтыг нь асаасан байгууллага ” Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх  Захиргааны   Эрүүлийг  хамгаалах газрын даргын тушаалаар” 1984 оны 8-р сарын 27 өдрийн №64 сүүний газрын эрхлэгчээр томилогдон ажиллаж  хүүхдийн сүүний анхны газрыг хуучин эмнэлгийн нэг өрөөг тохижуулж ажиллаж байгаад сувилагч Л.Хөххүүд хүлээлгэн өгч байлаа.

           Судалгааны талаар: Баянзүрх сумын Хүний эмнэлгийн үйл ажиллагааны сүүлийн 20 жилийн графикчилсан судалгаа сумын эмнэлгийн түүхэн замнал “Товч түүх цадиг”бичсэн.

           Дурсамж:  Статистикч бага эмч сумын эмнэлэгт 38 жил, цэргийн эмнэлэгт 3 жил бүгд 41 жил ажиллах хугацаанд хүүхдийн их эмч Ж.Чагцалмаа, Б.Энхжаргал, Л.Бямбасүрэн,  АУДэд эрдэмтэн, эмэгтэйчүүдийн их эмч Д.Баттогтох,Г.Пүрэвсүрэн мэдрэлийн зөвлөх их эмчБ.Шархүү Навааншарав,Даваадарж,Чавганц, П.Билгүүн, Н.Сандаг Д.Саранцэцэг,Б.Энхтайван сувилагч Б.Долгор,Н.Далайжаргал,Д.Нямсүрэн,Д.Мандах, Л.Хөххүү,П.Энхтуяа,П.Уранчимэг,А.Эрдэнэбилэг,А.Дэлгэрдалай,Дэлгэрмөрөн,Д.Золзаяа болон олон сайхан эмч эмнэлгийн мэргэжилтэн нартай хамтран ажиллаж байснаараа бахархдаг.  Түүний дундаас 1982 онд төрөхийн дуудлагад жолооч Ж.Баттөр,сувилагч Д.Мандах нарын хамт явж Содовын.Думааг гэрт нь төрүүлж 2 ихэр хүүхдийн 2 дахь нь буруу байрлалтай ирж төрөхийн эмч дуудаж эмэгтэйчүүдийн их эмч Навааншарав эмчтэй хоёулаа уг хүүхдийг эх дотор нь эвдэж гэрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж айж сандарсан өөрийн хүч нөөц бололцоо ур чадварыг сорьж хөдөөгийн нөхцөлд ашиглаж болох боломжийг бүрэн ашиглан эхийн амь насыг аварсан зэрэг олон бэршээл тулгарч байлаа.

         Ер нь эмнэлгийн эрдэмтэн эмч, сувилагч, мэргэжилтэн, ажилтан, эмчлүүлэгч нараас ихийг сурж мэдэж олон сургамж, зөвлөмж санамж авахын зэрэгцээ эмнэлгийн нөхдөөс сурч боловсорч мэдэрснээс гадна хайрлуулж, хамгаалуулж бас зэмлүүлж, сайшааж байсан хамт олон минь хөдөлмөрийн ганзаганд гарыг минь хүргэж, хөдөлмөрийн дөрөөнд хөлийг минь хүргэж хүмүүжүүлж чадавхжуулж амьдралыг минь энэ зэрэгт явуулж байгаа хамт олноороо байнга бахархдаг.

         Гавьяа шагнал:

  • Алтан гадас одонгоо 2013 онд
  • Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль,
  • ЭХТ,Ажилтан 2006 онд,
  • ЭХЯамны хүндэт жуух бичиг 2003 онд, 
  • ЭХБайгууллагын 80, 90 жилийн ойн медаль 
  • “Хөвсгөлийн алдар” медаь,
  • “Хүмүүний алдар” медаль 2008 онд ,
  • Хөвсгөл аймгийн ЭХГазрын 90 жилийн ойн медаль 2008 онд,
  • Хөвсгөл аймгийн засаг даргын жуух бичиг 1993 онд,
  • Ардын армын онц сурлагатан, онц буудагч 1974, 1975 он,
  • сумын засаг даргын жуух бичиг 2000 он,
  • Хөдөлмөрийн алдраа 1990 онд тэмдэглэсэн,
  • Сумын аварга мэргэжилтэн 1994, 2007 онуудад,
  • Тэргүүний сэхээтэн 2004 
  • V, VI жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулсан
  • МУЗ нийгэмлэгийн. ”энэрэнгүй үйлстэн”медиалаар
  • сумын ахмадын хорооны 2018 оны 9 алдартан
  •  2018 оны хөдөлмөрийн алдраа тэмдэглүүлж сумын засаг даргын хөдөлмөрийн алдар тэмдэг,үнэмлэх, эрүүл мэндийн төвийн дурсгалын зүйлээр шагнуулав,

, Сумын депутат,И.Х төлөөлөгчөөр тус бүр нэг удаа сонгогдож байв.Ардын армийн ХЗЭ-ийн бага хүралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Сонгуульт ажил сумын ахмадын хорооны тэргүүлэгчээр 31 жил сумын хурдан морины комиссоор 25 жил Бөхийн  комиссоор 15 жил сонгуулийн хэсгийн хороонд 12 удаа ба үүнээс хэсгийн хорооны даргаар 4 нарийн бичгийн даргаар 4 удаа  Сумын засаг даргын зөвлөлд 1 удаа нийгэм халамжийн зөвлөл,НЭМ-ийн зөвлөлд тус тус ажиллаж байсан

Миний мэдэх зарим зүйл.                                                                                               

1960 оны үед эх баригчаар Очирхүү даргын гэр бүл долгор ажиллаж байгаад сумын намын дарга Очирхүү дарга шилжихэд 1962 онд мөрөнгөөс ирсэн Гэрэл гэдэг хүн ажиллаж байсан нөхөр Диста гэдэг байсан  дараа нь Улаан уул сумаас Цагаан,Цэнд /Агваан-Аюуш гуайн гэр бүл/ дараа нь Дорж ханд багшын гэр бүл Ломбо Найдангийн Маньбадар Арбулаг сумаас/ эмчээр Лүмбэн нар ажиллаж байлаа.Бригадад Ламжав /таахай /суманд1958,багт1976/ Сэрээтэр/суаманд1962багт1979/ Тугал /1970/, Т.Дүгэр /1975/  Сэмжид/ арьс өнгөний эмч/1979/ Сандаг эмчийн дүү Хүүжий нар ажиллаж байсан.Мөн багт Цэдэн,Г.Баасанжав  

Сумнаас анхны ангаахын сувилагчийн сургуульд 1935 онд Рэнчингийн Дэлэгжий  явж сурч төгсөөд цэргийн эмнэлэгт ажиллаж байсан гэж Ж.Палай нас 87  батлан ярьж байлаа.                                                                                                                                                                                         

Баянзүрх суманд ангаах ухааны сургууль төгсөж ирсэн  Л.Цэнд намайг сургууль төгсөөд ирэхэд 4 р бригадад хоёул ажиллаж  байлаа.Цэнд маань надтай хамт ажиллаж байгаад мөрөн нэгдсэн эмнэлэгт шилжиж тэндээсээ ангаах ухааны дээд сургуульд суралцан төгсөж УБ хотод Хавдар судлалын үндэний төвд их эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан сурагтай байдаг.

 

 

2024-09-05 10:29:10