БАЯНЗҮРХ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
2024-09-05 10:33:03,   35

Баянзүрх сумын эмнэлгийн анхны гал голомтыг Хайсын Хамар даваа /гүн жалгын ам / гэдэг газрын нарлаг сайхан дэнж дээр 1934 оны 9-р сарын 20-нд эсгий гэр барьж Ренчингийн Жамбалын хүү Дамба хэтээр ууль асааж аргалд гал ноцоосноор эмнэлгийн анхны суурь тавигджээ.

Дамба нь тэр жил цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймагтаа 1934 онд 3 сарын курс хийж, санитарч болоод ирэхэд нь эцэг Жамбал нь “Хүү минь доктор болоод ирлээ” гэж баярлаад 12 толгойтой 4 ханатай эсгий гэрийг тусламж болгон өгсөн нь тэр ажээ.  

1948 онд эмнэлгийн байрыг өргөтгөж 4 өрөө барилга болгосон. 1969 онд анхны эмийн сантай болж эмийн санчаар Дарьжав ажиллаж, 1981оноос Ш.Ичинхорлоо , Н.Мөнхзул нар  ажиллаж байв.

1970 оны 7-р сард бага эмчийн салбарыг их эмчийн салбар болгон өргөжүүлэн эрхлэгчээр АУДС төгссөн Жамсрангийн Догсмаа ажиллаж анхны эх баригчаар Дэмбэрэлийн Саранцэцэг нар ажиллаж олон нитийн талархал хүлээсэн эмч нар болов.

2012 оноос сумын “Эрүүл мэндийн төв”  болон өргөжин эрхлэгч эмчээр Л.Бямбасүрэн дотрын эмч Д.Баасанжаргал, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан П.Энхтуяа , дүн бүртгэгч эмч Л.Ганбаатар, ахлах сувилагч Д.Золзаяа, эх баригч Л.Дэлгэрмөрөн, нябо Г.Уртнасан, ээлжийн сувилагчаар Н.Баянжаргал, М.Булганчимэг, Р.Энхмандал, вакцины сувилагч Л.Оюун, лаборант ариутгагч Д.Сэлэнгэ, багийн эмчээр Д.Эрхүн, М.Мөнхчимэг, Ш.Баасандулам, Г.Гэлэгбаатар, нярав Б.Наранчимэг , асрагч Ц.Цацралцуяа, Ш.Дуулга, тогооч С.Энх-Амгалан, угаагч Я.Эрдэнэцэцэг, үйлчлэгч Б.Будхишиг, жолооч Б.Лхагва-Очир , галч М.Хадбаатар, Л.Пүрэвдорж , Н.Цэрэнбат, Д.Батцогт эмийн санч Н.Мөнхзул нар ажиллаж байв.  

  • 2012-оноос эрүүл мэндийн H-info V03 цахим программд шилжсэн
  • 2013 онд ЭМТ-ийн бүтэц , зохион байгуулалт сайжруулах, эмнэлгийн стандарт хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг хөгжлийн сан, ТА2 төслүүдэд төсөл бичиж 59,7 сая төгрөгийн зөөлөн эдлэл,хатуу эдлэл, чийрэгжүүлэлтийн танхим, ариутгалын байр, сургалтын орчин бүрдүүлэх зэрэг төсөл хөтөлбөр  хэрэгжүүлсэн.
  • Мянганы сорилтын сангийн хүрээнд Хөвсгөл аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан эрүүл дадал хэвшүүлэх аянд удаа дараа амжилттай оролцож 2,5 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнуулсан .
  • 2017 онд Нийгмийн эрүүл мэндийн шилдэг сумаар шалгаран 800,000 төгрөгөөр шагнуулсан.
  • 2018 онд “ Link hands for humanity “ ТББ 25,409  долларын “Эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл хандивласан.
  • 2019 онд НҮБ-Хүүхдийн сангаас зарласан үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж 8,3 сая төгрөгнийн хүүхдийн сувиллын иж бүрэн гэрээр шагнуулсан.
  • 2019 онд нийтийг хамарсан Covid19 цар тахал халдварт өвчний үед хамт олноороо урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хөвсгөл аймагтаа хамгийн сүүлийн ногоон бүс болж чадсан.
  • 2021 онд Хөвсгөл аймгийн шилдэг ЭМТ
  • 2023 онд эрүүл мэндийн төв 100% цахимд шилжин . Эрүүл мэндийн даатгалаас бүрэн санхүүждэг болов. 
2024-09-05 10:33:03