Хөвсгөл аймгийн Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор 23 сум, 1 тосгон болон аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн цахим сайт хариуцсан албан хаагчдыг хамруулсан сургалт зөвлөгөөг тухай бүр өгч ажиллаж байна. Энэ удаа Аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хайр, Найдвар, Гэрэл” НҮТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөр тэй хамтран 23 сум, 1 тосгон болон аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн цахим сайт хариуцсан албан хаагчдын дунд зохион байгууллаа.