Баянзүрх сумын сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцгээр суурилсан өнө мөнхөд туурга тусгаар оршихыг бэлгэдсэн норов буюу эрдэнэ цогцлоогч талбарыг түмэннаст, хас хээгээр хөвөөлж, доод хэсэг нь хөх тэнгэрийг төсөөлсөн дэвсгэртэй байна.
Сүлдний төв хэсэгт: Сумын нэрийг
"Бүхэн улсынхаа төлөө
Бүтэн биеэн нуртал
Бүлээн цусаа асгаруулан зүтгэсэн
хүмүүнийг Монголын эзэнт гүрний их хааны зарлиг дор шийтгэн олгож байсан,"
Алтан гэрэг дээр худам монгол бичгээр бичсэн нь язгуурын монгол үндэстнээс үүдэлтэй, эзэн Чингис хаанаас дархлагдсан дархадууд болохыг илэрхийлнэ. Гэрэгэ /пайз/-ийн дээд талд Аялгуу эрдэм гэгээрлийн тэмдэг цагаан лавай бүхий эрхэм баян ном, зүүн талд нь удаах баян үр хүүхэд, баруун талд нь эд баялагын дээд хүлэг морийг дүрслэн Монголчуудыг эрт, эдүгээ, ирээдүйд ашид эрхэмлэдэг гурван баяныг_, нутаг усныхаа байгалийн үлэмж тансаг цогцолбор болсон "Гурван баян" сайхан хангайгаа сүслэн холбож сумын нэрийг өгсөн түүхэн баримттай уялдуулан бат тогтвортой оршихийг бэлэгдэн чандманьлан байрлуулсан болно.
Дархад ястны дээлтэй хүүхдийн дор номын гэрлээр гийгүүлэгдсэн юунд ч дийлдэшгүй байхын бэлэгдэл хүрд эрдэнийг Дархадын удамт цагаан азарганы дор сүр жавхлангийн тэмдэг алтан хоролыг тус тус дүрслэн тогтоосон юм.
Сүлдний магнайд соёмбо байгаа нь тус сум нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болохыг илтгэнэ.