БАЯНЗҮРХ СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2024-09-19 14:46:19,   118

Бянзүрх сумын  цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ Та нартаа илгээж байгаадаа баяртай байна. ИТХ-аас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилгоор Баянзүрх сумын  цахим хуудсыг ажиллуулж байна.

Уудам Монгол орныхоо хойморт орших байгалийн  сайхан Баянзүрх нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин  дэвшиж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Манай  цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна  гэдэгт итгэлтэй  байна.

Нутгийнхаа хөдөлмөрч түмэндээ мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

БЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА  Э.ЭРДЭНЭБИЛЭГ

2024-09-19 14:46:19